АРХАНГАЙ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг явуулжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-23 17:28:03

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай  уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Уулзалт хэлэлцүүлгээр Архангай аймагт Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгцээ шаардлага, орон нутгийн бодлого хөтөлбөрт тусгах саналаа хэлэлцэж, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргасан байна.


Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батжаргал, ИТХурлын хорооны дарга нар, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга, гишүүд, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, "Тэгш тусгал" ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, Архангай МСҮТөв, Гурван тамир политехникийн коллеж, Булган МСҮТөвийн захирал, багш нар оролцож,  байгууллагууд  үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа энэ үеэр танилцуулжээ.

              

Related news