ДУНДГОВЬ: Таван малчин өрхийг малжуулж, 394 толгой мал хүлээлгэн өгөв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-21 11:53:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн Малгүй болон цөөн малтай малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааны хүрээнд таван малчин өрхийг сонгон 394 толгой мал хүлээлгэн өглөө.


Тодруулбал, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумын 5 малчин өрхөд тус бүр 5,0 сая төгрөгийн мал олгож, хүлээлгэн өгсөн малын эрүүл мэнд, вакцин хийлгэсэн байдалд мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгчээ.


Тус хөтөлбөрт хөдөлмөрийн чадвартай 18-45 насны, 2-оос доошгүй гишүүнтэй, малгүй болон бог малд шилжүүлснээр 150 хүртэл толгой малтай малчин өрхүүд хамрагдах бөгөөд санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн мөнгөн хэлбэрээр төлөх ажээ.


Энэ жил хөтөлбөрт хамрагдсан залуу малчид өндөр ашиг шим өгдөг мал, ялангуяа ямаа худалдан авах сонирхолтой байсныг аймгийн Хөдөлмөр халамж  үйлчилгээний газрын мэргэжилтнүүд онцоллоо. 



Related news