ДАРХАН-УУЛ: 241 бүлэгт 2-5 насны 2498 хүүхдийг шинээр элсүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-22 14:35:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролд 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах 2-5 насны хүүхдийн бүртгэлийг 8 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Ингэхдээ хамран сургах тойргийнхоо цэцэрлэгүүдэд бүртгэл зохион байгуулна.


 Шинээр буюу хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт эслэхдээ төрсөн өн сарыг харгалзан үзнэ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс 2020 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамаарна. Аймгийн хэмжээнд энэ жил төрийн өмчийн 30 цэцэрлэгийн 241 бүлэгт 2-5 насны нийт 2498 хүүхдийг шинээр элсүүлэх аж. Харин төрийн бус өмчийн есөн цэцэрлэгт 1200 орчим хүүхдийг хамруулахаар ажээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн 8 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуух цэцэрлэгүүдэд очиж хүүхдүүдээ бүртгүүлэх юм.


Хүснэгтэд цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог, хэдэн насны, ямар бүлэгт хэдэн хүүхдийн орон тоо буйг, сул орон тоо байхгүй бүлгийг /-/ тэмдэгтэй шар өнгөөр тэмдэглэсэн аж. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн байршил, холбоо барих утасны дугаар зэргийг мэдээлж байна.

Related news