ӨВӨРХАНГАЙ: Уламжлалт эвент арга хэмжээнүүдийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-28 20:57:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох “Монгол эсгий урлалын баяр”-ыг Хужирт суманд 14 дэх жилдээ, “Сарлагийн баяр”-ыг 13 дахь жилдээ зохион байгууллаа.

Дээрх эвент арга хэмжээнүүдэд Франц, Польш, Герман, Япон, Швейцар орны болон дотоодын мянга гаруй жуулчид оролцож, нүүдэлчин соёлын эсгий хийх зан үйлтэй танилцахаас гадна сарлаг бугуйлдах, булгиулах, сарлагийн уралдаан, хос сарлагтай сайхан хос шалгаруулах,  хурдан дааганы уралдаан, үндэсний сайхан хувцастай хосын тэмцээнийг үзэж сонирхлоо.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баттулга тус арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд “Монголын нүүдэлчин соёл, малын түүхий эдийг боловсруулах арга ухааныг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх эвент арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана” гэв.

Аймгийн БОАЖГ, Хужирт, Бат-Өлзий сумын ЗДТГ, “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбооноос эдгээр эвентүүдийг зохион байгуулжээ. 

Related news