ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн хурдан азарганы уралдаанд 87 хүлэг шанадас шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-25 19:06:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурд - 2022 наадмын хурдан азарганы уралдаанд 87 хурд шанадас сорьсноос;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Б.Баярдорж, улсын алдарт уяач Э.Баянзулын хээр азарга түрүү магнайд хурдаллаа.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Т.Төрмөнх, аймгийн алдарт уяач Г.Энхбаатарын буурал азарга аман хүзүүдлээ.

Завхан аймгийн Яруу сумын харъяат Д.Дагвадорж, нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын хүрэн азарга айргийн гуравт

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнай, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргалын хонгор азарга айргийн дөрөвт

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнай, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргалын хул азарга айргийн тавт хурдаллаа.

Related news