Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-02 12:54:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөв.


Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшиг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдлээ.


Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм.

Related news