Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-29 20:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Люксембургийн Их Гүн Хенрид энэ сарын 27-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.


Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Их Гүн Хенрид уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв.


Люксембургийн Их Гүн Хенри Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, Люксембургийн харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Related news