Улаанбаатар хотод халдварын 10, орон нутагт 2 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 12 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр,
шинээр илэрсэн тохиолдлын 10 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Коронавируст халдвартай 172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 11, жирэмсэн 2 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 547 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days