“SpaceX” компани 48 хиймэл дагуул хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AP/. Америкийн “SpaceX” компани “Starlink” сүлжээний 48 хиймэл дагуулыг Флорида муж
улсын Канавералын хошууны сансрын буудлаас лхагва гарагт амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.
Хиймэл дагуулуудыг Зүүн эргийн цагаар 08:45 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар
хөөргөсөн байна. Ийнхүү хөөргөсний
дараа “SpaceX” компани “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршсан гэдгийг
батлан мэдээлжээ.
“Starlink” нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг өндөр хурдны өргөн
зурвасын интернэтээр хангах зорилготой
хиймэл дагуулын сүлжээ юм.