Коронавируст халдварын 161 тохиолдол батлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд
өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 161 шинэ тохиолдол
батлагджээ.
Сүүлийн хэд хоног дараалан халдварын тохиолдол 300-гаас бага тоотой бүргтгэгдэж буй юм. Шинээр илэрсэн халдварын 114 нь Улаанбаатарт, 47 нь орон нутагт бүртгэгдсэнийг
ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 27 тохиолдол Өмнөговь аймагт
батлагдсан байна. Харин 13 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4 652 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1 308 иргэн
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний 306 нь хөнгөн, 853 нь хүндэвтэр,
130 нь хүнд, 19 нь нэн хүнд хэмээн оношлогджээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days