Сүүлийн 24 цагт 14 эерэг тохиолдол батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 14 эерэг
тохиолдол батлагдсан байна. Эдгээр батлагдсан тохиолдлууд аймгийн төв Сүхбаатар,
Баянгол, Ерөө, Сайхан сумын Номгон, Сант, Шаамар, Дулаанхаан тосгонд тус тус илэрчээ.
Сүүлийн 24 цагт аймгийн
хэмжээнд гурван тохиолдол эдгэрчээ. Мөн аймгийн хэмжээнд 2 эмнэлэгт ковидын 2 тасаг
ажиллаж байна. Үүнд 15 батлагдсан тохиолдол эмчлүүлж, нэг ойрын хавьтал хамт
тусгаарлагдаж байна. Өнөөдөр эмнэлэгт гурван хүн шинээр нэмэгдэж, гэрийн
эмчилгээнд 16 сум, тосгонд 193 хүн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн
хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 13 хүн нэмэгдсэн
байна.
Нийт батлагдсан
тохиолдлоос жирэмсэн 3, 0-17 насны 4 хүүхэд, хүнд нэг, хүндэвтэр 6, хөнгөн 9 хүн эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас
мэдээллээ.