"Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 1200, "Монос хүнс” 2 төгрөг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны болон компанийн тухай холбогдох хууль,
дүрэм журмын дагуу Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд
өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилахаа мэдээлж
байна. Эдгээрээс тодруулбал:
- "Инвескор ББСБ” ХК 2021
оны цэвэр ашгаас нийт 1,793,197,950 төгрөг буюу нэгж хувьцаанд
25 төгрөгийг,
- "Тавантолгой” ХК (орон нутгийн гэгддэг) нэгж хувьцаанд 257 төгрөгийг,
- "Монгол Базальт” ХК нэгж
хувьцаанд 17.09 төгрөгийг,
- "Ард санхүүгийн нэгдэл” ХК нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд
46.58 төгрөгийг,
- "СҮҮ” ХК нийт
1,589,280,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.62 төгрөгийг,
- "Мах Импэкс” ХК нэгж
хувьцаанд 100 төгрөг,
- "Монос хүнс” ХК 2021
оны цэвэр ашгаас нийт 817,700,856 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг,
- "Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 1200 төгрөгийг тус тус хуваарилахаар болсноо мэдэгдэж байна.