Хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарахыг
аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон
анхааруулж байна. Өнөөдрийн цаг агаарын мэдээгээр солигдмол үүлтэй. Зарим
газраар цас хялмаална. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22
градус хүйтэн байна. Иймд
малчид, иргэд та бүхэн цаг агаарын мэдээг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн
байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг анхааруулж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нар замд
гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны
нөөцтэй, дулаан хувцастай зорчих. Мөн иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа
ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө.
2022 оны 02 дугаар сарын 14, 15,
16-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт цас хялмаална. 17-нд цас орно. Бусад хугацаанд
цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Ихэнх хугацаанд Хараа,
Орхон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, бусад
нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны
сүүлчээр хүйтний эрч бага зэрэг сулрах ажээ.