Салбарын ойгоо угтаж 80 бүтээлч ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-12 14:23:19

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд төрийн байгууллагуудын тайланг цахим хэлбэрээр сонсож байна. Энэ сарын 11-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тайланг сонслоо.

Тус байгууллага 2022 оныг “Эерэг хандлага-Цахим үйлчилгээ хөгжүүлэлтийн жил” болгон ажиллаж байгаа аж. Цахим аймаг болох зорилтын хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх, ISO чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд байгууллагуудыг манлайлах, "Хоёр живаа харгай" хөтөлбөрийн хүрээнд 80 мод тарих, салбарынхаа түүхт ойгоо угтаад 80 бүтээлч ажил зохион байгуулах гэх мэт ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Related news