"УИД, "Монгол Базальт", "Монгол шуудан"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-20 18:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 30 ХК-ийн 889,619 ширхэг хувьцааг 767,589,414.33 төгрөгөөр арилжив. 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+12.56%), "Монгол Базальт" (MBW+10.92%) болон "Монгол шуудан" ХК (MNP+8.58%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Тандэм инвэст ББСБ" (VIK-7.47%), "Сүү" (SUU-6.51%) болон "Булган ундрага" ХК (BUN-6.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,730 ширхэг нэгж эрхийг 9.9 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 8,000 ширхэг үнэт цаасыг 794.4 сая төгрөгөөр арилжив.

ТOП-20 индекс 0.99 хувиар өсөж 41784.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,722,185,839,217.46 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Related news