Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, МҮЦАЭХ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-19 13:50:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ш.Лхагва, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр гарын үсэг зурж баталгаажуулав.


Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьцааны бүртгэл, тоо ширхэгийг баталгаажуулах, ногдол ашгийг олгох, нэмж хувьцаа эзэмшүүлэх, өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. 


Харин МҮЦАЭ-той байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулахад хамтран ажиллах аж. 

Related news