Нийслэлд өнөөдөр 4300 иргэнийг дархлаажуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр 156 суурин, 1 түр цэгт 158 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 4300 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.