Нийгмээс тусгаарлагдсан хүмүүсээр нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Албадан ажил хийлгэх ялтай этгээдээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалт”-ыг хэлэлцэв.
Албадан ажил хийх ялтай этгээдээр тухайн жилд гүйцэтгүүлэх ажлын байрны төлөвлөгөө, жагсаалтыг тус сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг танилцуулж мэдээлэл хийв.
Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн ялтай этгээдээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг 9 томъёоллын дагуу батлав. Тухайлбал: Иргэд, аж ахуйн нэгж байгуулагад эрх зүйн сургалт, сурталчилгааны болон бусад ажилд туслах үүрэгтэй оролцож гамшиг болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох, хороолол доторх нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цас цэвэрлэгээ, ногоон байгууламжийг хамгаалах, мал хаших. Золбин нохой, муур устгал, орон сууцны тохижилт, зоорийн давхрын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг ялтай этгээдээр гүйцэлдүүлэхээр болжээ.
Б.Норовсамбуу