"Мандалговь импэкс", "Хөвсгөл хүнс", "Женко тур бюро"-гийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 47 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 655,790,592 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Үүнээс
20 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж,
20 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой
байлаа. Энэ өдөр
"Мандал говь импэкс" (MNG+13.59%), "Хөвсгөл хүнс" (HHS+13.24%) болон
"Женко тур бюро" ХК (JTB+8.79%)-ийн хувьцааны
ханш хамгийн их өндөр өсөв. Харин "Улсын
их дэлгүүр" (UID-14.99%), "Инвескор ББСБ" (INV-9.09%) болон "Багануур"
(BAN-7.92%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 125,949 ширхэг нэгж эрхийг 43,492,282 төгрөгөөр арилжсан байна.
Компанийн гаргасан хувьцааны хяналтын багцыг
худалдан авах тендер саналаар "Хөсөг трейд" ХК-ийн нэг бүр
нь 73,505 төгрөгийн үнэ бүхий 193,973 ширхэг хувьцааг 14,257,985,365 төгрөгөөр
арилжсан байна. Компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг
үнэт цаасыг 50 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.76 хувиар
буурч 43126.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,977,920,247,015.74 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.