Ахмад төлөөлөгчдөд “Дархан одон” гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-29 16:22:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын найм дахь удаагийн бүрэн эрх хэрэгжиж байгаа. Өмнөх бүрэн эрхийн ИТХ-д хоёроос дээш удаа сонгогдож, ард иргэдийн итгэлийг хүлээн Төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Амгалан, Х.Бааст, С.Галсандорж, Р.Батжаргал нарыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан төлөөлөгчөөр ажиллаж байсан ахмадуудад аймгийн ИТХ-ын дээд шагналДархан одон”-г гардуулж, баяр хүргэсэн юм.

Ташрамд УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг гэж нэрлэн АДХ-ыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааг ЗДТГ болгон 7 хороо захиргааг, дөрвөн сум, 33 хороог 24 баг болгож, Хот хорооны депутат, аймаг, сумын хурлын төлөөлөгчөөр солигдож ажилласан байдаг

Related news