Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянцогт суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барихаар өнөөдөр шав тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус барилга нь улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд гүйцэтгэгчээр “Арбулаг” ХХК ажиллаж байгаа юм.
Баянцогт сумын одоогийн ашиглаж байгаа Эрүүл мэндийн төвийн барилга нь 1962 онд зочид буудлын зориулалтаар барьж байжээ. Үүнээс хойш 1990 онд их засварын ажил хийсэн бөгөөд зайлшгүй шинэчлэх шаардлага тулгараад байсан юм. Ийнхүү Эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлыг он дамжин гүйцэтгэж, 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days