Өчигдөр 267 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-12-18 11:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 267 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын тав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 160 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Мөн хугацаанд 61-ээс дээш насны хоёр хүн нас барснаар Монгол Улсад уг өвчнөөр нас барсан хүний тоо 1970 боллоо. Одоогоор  халдвартай 2454 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4583 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Related news