Худалдааны салбарын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойд зориулсан худалдааны салбарын бүтээлийн танилцуулах өдөрлөг МҮХАҮТ-ын их танхимд болж байна. Энэ үеэр мөн манай орны худалдааны салбарын хөгжил, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж худалдааны салбарын түүхэн баримтат киног үзүүллээ. Мөн өдөрлөгөөр “Монголын худалдааны түүхийн сургамж” номын нээлт болов. Түүнчилэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” маркны нээлт болж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days