Монгол Улсад жишиг болохуйц ӨЭМТ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-13 16:29:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Ихалуу багийн “Энхжих Мандариваа” ӨЭМТ-ийг 10 жилийн өмнө байгуулсан бөгөөд тухайн үед 5900 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бол одоо 12 мянган өрхөд үйлчилж байна.

Тус эмнэлгийн анхны барилгыг Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас барьж өгч байжээ. Энэ онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр гурван давхар эмнэлэгтэй болж, энэ сарын 11-нд нээлтээ хийлээ. Монгол Улсдаа жишиг болохуйц тус эмнэлэг Их-Залуу, Яргуйт, Шанд  багийн иргэдэд үйлчилнэ. 

Тус өрхийн эмнэлэг нь эмнэлгийн стандартын дагуу орох, гарах гарц, өдрийн болон  нөхөн сэргээх эмчилгээний тасаг, ковидын үеийн тусгаарлалтын өрөө, лаборатори, эхо үзлэгийн өрөөтэйгээс гадна 20 гаруй төрлийн шинжилгээ хийх лаборатрои, 4D эхоны аппарат, зүрхний бичлэг хийх тоног, төхөөрөмжтэй юм. Үүгээрээ Монгол Улсдаа жишиг өрхийн эрүүл мэндийн төв болж байна. 

Related news