Зорилтот бүлгийн иргэдийг дулаан байранд байлгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-08 11:28:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар боллоо.

Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байна.

Тухайн иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж, коронавирусний шинжилгээ авч, дулаан байранд оруулж эхэллээ.

Related news