"Бүтээлч уншигч" уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-30 20:50:42

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Увс аймгийн Номын сангийн 85 жилийн ой, Соёлын яамнаас зарласан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулсан "Бүтээлч уншигч" номын тэмдэглэлийн уралдааны дүн гарлаа.

Тус уралдаанд Наранбулаг, Түргэн, Ховд, Тариалан, Зүүнхангай сум болон Улаангом сумын ЕБС-ийн сурагчид, багш нар бүтээлээ ирүүлсэн байна.

Мөн “Номын сан-Миний амьдралд” эсээ бичлэгийн уралдаанд аймгийн төвийн сургуулийн сурагчид болон Улаангом политехник коллеж, Наранбулаг, Давст, Хяргас, Ховд, Тариалан сумаас 43 эсээ иржээ. Өнөөдөр шалгарсан бүтээлийн эздэд аймгийн Төв номын сангаас шагналыг нь гардуулан өглөө.

"Бүтээлч уншигч" уншсан номын тэмдэглэлийн уралдааны Насанд хүрэгчдийн төрөлд:

-1-р байр Хөдөлмөрийн дээд сургуулийн багш Б.Булганцэцэг

-2-р байр Тариалан сумын Цэцэгхэн цэцэрлэгийн багш С.Сумъяа

-3-р байр 6-р сургуулийн Англи хэлний багш О.Оюунрдэнэ

10-12-р ангийн төрөлд:

-1-р байр Цогцолбор 1-р сургуулийн 11в ангийн сурагч А.Навчаа

-2-р байр Ахлах 4-р сургуулийн 11б ангийн сурагч Ш.Цэцэгсүрэн

-3-р байр Цогцолбор 1-р сургуулийн 12е ангийн сурагч С.Байгалмаа

 7-9 ангийн төрөлд:

-1-р байр Тариалан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Мөнхтуяа

-2-р байр 6-р сургуулийн 9г ангийн сурагч Х.Есүй

-3-р байр Түргэн сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Ч.Соёлмаа нар тус тус шалгарлаа

 

Мөн анги хамт олноороо идэвхтэй оролцсон

-Цогцолбор 1-р сургуулийн Э.Энхцэцэг багштай 11-р ангийн хамт олон,

-Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн О.Оюун-Эрдэнэ багштай 9г анги,

-Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн Ч.Мөнхзул багштай 7г анги,

-Тариалан сумын 5а анги,

-Ховд сумын 8а ангийн хамт олонд тус тус Талархал гардуулсан юм.

 Тэрчлэн “Номын сан Миний амьдралд” эсээ бичлэгийн уралдаанд:

-1-р байр: Хяргас сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Т.Сэдмэнд

-2-р байр: Наранбулаг сумын ЕБС-ийн 12 а ангийн сурагч А.Бямбагэрэл

-3-р байр: Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 10д ангийн сурагч У.Ариунаа

-Тусгай байр: Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 10е ангийн сурагч У.Болор-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

"Бүтээлч уншигч" уншсан номын тэмдэглэлийн уралдаан болон “Номын сан Миний амьдралд” эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 170 гаруй бүтээл ирсэн байна.

Энэхүү уралдаан нь хүүхэд багачууд болон насанд хүрэгчдийг ном уншихыг уриалсан, мөн аливаа номыг бүтээлчээр унших, тэмдэглэх сэдлийг төрүүлсэн ажил болсоныг номын сангийн удирдлага, хамт олон шагнал гардуулах үеэр онцлон хэлж байв.


Related news