“Лэнд бонд”-ыг нээлттэй арилжина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны тогтоолоор “ЛэндМН
ББСБ” ХК-иас гаргасан өрийн
хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрөв. Дээрх компани нэг бүр нь 100,000 төгрөгийн
нэрлэсэн үнэтэй, 2 жилийн
хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн
үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны зах зээлд гаргаад
байна.
Танилцуулгад
тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжих ба эхний ээлжийн 2 жилийн
хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 25,000 ширхэг буюу 2.5 тэрбум
төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн
захиалгыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний 10:00-17:00
цагийн хооронд, 11 дүгээр
сарын 30-ны 10:00-15:00
цагийн хооронд тус тус авахаар боллоо.
”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий Энд
Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн
100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ
үү.