Эрүүл мэндийн салбарыханд тоног төхөөрөмж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн эрүүл
мэндийн байгууллагуудад иж бүрэн компьютер гардууллаа. Тодруулбал, Нэгдсэн
эмнэлэгт 30 ширхэг иж бүрэн компьютер, Эрүүл мэндийн газарт 10 ширхэг, Зооноз өвчин судлалын төвд 2 ширхэг иж бүрэн компьютер, мөн сумдын
Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр нэг ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын
дэмжлэг үзүүлснийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд тус байгууллагын удирдлага
нарт гардуулан өглөө.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай компьютер, техник хэрэгслийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүдэд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлага, албан хаагчид энэ үеэр талархал илэрхийлж байсан юм.