Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 19-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ сарын 15-нд товлон зарлаж, сонгуулийн санал авах өдрийг ирэх 10 дугаар сарын 19-нд байхаар уг тогтоолын төсөлд тусгасан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93 хувь нь дэмжсэнээр тогтоолыг баталлаа.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал