Хөрөнгийн биржид 35 ХК-ийн ханш дээшилж, 39 ХК-ийн хувьцааны ханш буурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 100 ХК-ийн 537, 287 ширхэг хувьцааг 170.9 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Үүнээс 35 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 39 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. "Хорин хоёрдугаар бааз (AHH+15%), "Мандал говь импэкс" (MNG+15%) болон "Хөвсгөл усан зам ХК (HUZ +15%)-ийн компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Жуулчин говь" (JGV-15%), "Силикат" (SIL-15%) болон "Техник импорт" ХК (TEX-15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 129 ширхэг "ЭТТ Бонд"-ыг нийт 12,964 доллароор арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,797 ширхэг нэгж эрх 8,787,601 төгрөгөөр арилжигдсан байна. ТOП-20 индекс 0.39 хувиар өсч 39840.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,867,248,297,272 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.