Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-24 13:12:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарч, 10 дугаар сарын 25-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.


Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.6 хувь нь  I тунг, 71.2 хувь нь  II тунг, 19.1 хувь нь нэмэлт тунг тариулаад байна.


Зорилтот бүлгийн буюу 2942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67424 (75.9 хувь), 16-17 насны 26491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ


Related news