Олон улсын сансрын нисгэгчдийг суулгасан "Союз" хөлөг амжилттай хөөрлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО./NHK/. Япон, Орос болон АНУ-ын гурван сансрын нисгэгчийг суулгасан Оросын “Союз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрээс Олон улсын сансрын станц руу /ОУСС/ амжилттай хөөрлөө.
“Союз” хөлөг “Байконур” сансрын хөлгийн буудлаас өнөө өглөө хөөрсөн байна.
Энэ хөлөг ОУСС-д очиход бараг хоёр өдрийн хугацаа орно. Хөлгийн багийн гишүүд болох Японы сансар судлалын агентлагийг төлөөлж 40 настай Такуя Ониши, Оросын сансар судлалын “Роскосмос” агентлагийн 47 настай Анатолий Иванишин болон АНУ-ын НАСА-гийн төлөөлөгч болох 37 настай Кэйт Рубинс нар тойрог замд дөрвөн сарын хугацаанд судалгаа хийх юм.
Г.Доржханд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day