БНХАУ-д багш нарын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
anudaritsagaan@gmail.com
2021-09-08 19:36:07

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д багш нарын тоо 17.93 саяд хүрч, өмнөх онтой харьцуулахад 609400-аар буюу 3.52 хувиар өссөн болохыг тус улсын Боловсролын яамнаас гаргасан статистик мэдээ харуулжээ.


Тухайлбал, тусгай хэрэгцээт боловсролын багш нарын тоо өмнөх онтой харьцуулахад 6.11 хувиар буюу хамгийн их өссөн байгааг лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.


Түүнчлэн цэцэрлэгийн багш нарын тоо 5.44 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол их, дээд сургуулийн багш нарын тоо 5.34 хувиар өсжээ.


Улсын хэмжээнд энэ онд нийт 1.9 сая хүн багшлах эрхийн гэрчилгээ авсан байна. 


Related news