Хөрөнгийн биржид өнөөдөр 27 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 40 ХК-ийн 2.2 сая ширхэг хувьцааг 868.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 27 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Нэхээсгүй Эдлэл" (NXE+14.96%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+14.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" (TUS-13.89%) болон "Талх Чихэр" ХК (TCK-7.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,539 нэгж эрхийг нийт 24.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 275 ширхэг үнэт цаасыг 27,500 ам.доллароор арилжжээ. ТOП-20 индекс 1.88 хувиар өсөж, 44425.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,861,252,988.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.