УИХ-ын 28 тойргийн урьдчилсан дүн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 2016 оны сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хороо үргэлжлүүлэн танилцуулж байна. Одоогийн байдлаар 28 тойргийн дүн урьдчилсан байдлаар гараад байна.
Тойрог бүрээр хэлбэл,
Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Баделхан 8143 саналаар, Дундговь аймгийн 16 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү 6559, Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Оюундарь 7616, Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 7962, Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөр 6553, Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан 6716, Орхон аймгийн 46 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Содбилэг 5751, Орхон аймгийн 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-очир 4725, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол 7616, Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр 11408, Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг 8660, Баянзүрх дүүргийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг 8985, Баянзүрх дүүргийн 53 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан 8491, Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн С.Жавхлан 11029, Хан-Уул дүүргийн 56 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Нямдорж 9648, Хан-Уул дүүргийн 57 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Болд 5265, Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатар 8043, Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сү.Батболд 7340, Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан 12704, Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэг 6590, Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Ганболд 6844, Баянгол дүүргийн 67 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Ундраа 9268, Баянгол дүүргийн 68 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар 10614, Баянгол дүүргийн 69 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 7477, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Лүндээжанцан 7672, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Гарамжав 9241, Сонгинохайрхан дүүргийн 74 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Тэрбишдагва 8106, Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Ундармаа 9673 саналаар ялалт байгуулсан дүнтэй байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал