Нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн штабын ажилтны биед халджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-29 22:26:08

МАН-ын Сонгуулийн төв штабаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Баярсайханы хорооны ажилтан хууль зөрчсөн талаар мэдээлэв.

Тодруулбал УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Баярсайханы сонгуулийн хорооны ажилтан н.Маамхүү нь тус тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн штабын хоёр ажилтныг 7 дугаар хэсгийн хорооны өмнө автомашинаар мөргөсөн байна. Мөргүүлсэн иргэдийг ГССҮТ-д шинжилгээ хийж байгааг УИХ-ын гишүүн Су.Батболд дурьдав.

Тэрбээр, Нэр дэвшигчдэд өрсөлдөгчиддөө хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн хорооны хоёр ажилтныг мөргөсөн хүнийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно” гэлээ.

Ч.Ариунболд

Related news