Согтууруулах ундаагаар үйлчлэх, олон нийтийг хамарсан ажил зохиохыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-28 17:54:21

Сонгуулийн санал хураах өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, олон нийтийг хамарсан ажил зохиохыг хориглосон Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

2016 оны УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгууль болохтой холбогдуулан зарим хуулийн заалтуудыг үндэслэн дээрх захирамжаа гаргажээ. УИХ-ын болон аймаг, нийслэлинй ИТХ-ын санал авах 2016 оны 6 дугаар сарын 29 ний өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхийг хоригложээ. Санал авах өдөр гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төв ажиллахгүй юм байна.

Мөн соёл урлаг, үзвэр спортын олон нийтийг хамарсан аливаа ажлыг энэ өдөр зохион байгуулахгүй байхыг төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит газар аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд үүрэг болгожээ.

Дээрх захирамжийн биелэлтэд аймгийн Цагдаагийн газар хяналт тавьж ажиллах болно.

Б.Туяа

Related news