Эрүүл мэндийн салбарынхан төрийн одон медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-27 09:29:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүлийг хамгаалахын салбарт олон жил ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хотын захирагчийн Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Батболд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга С.Жаргалсайхан нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”–гоор

“ГОС ХОТ” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо

Алтан гадас” одонгоор

Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн зөвлөх эмч С.Алтангинж

Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн эх баригч Ц.Нарантуяа

Нэгдсэн эмнэлгийн ахмад сувилагч Г.Бурмаа

Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн статистикч бага эмч Л.Ариунжаргал

Эрүүл мэндийн газрын ахмад эмч Перевалова Татьяна Михайловна

Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар

Дархан-Уул аймгийн МЭДСТОБ Өрхийн эрүүл мэндийн төв Т.Оюунбат

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын сувилагч Б.Амарзаяа

Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн эмийн бага эмч Ц.Оюунтуяа

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн Чанар-аюулгүй байдлын мэргэжилтэн Дашдаваагийн Энхтуяа

Нэгдсэн эмнэлгийн жолооч Лхамцэрэнгийн Батбаяр

Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн лаборант Янжмаагийн Мягмар

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Якугийн Алия

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дуламсүрэнгийн Эрдэнэбулган

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Ядамсүрэнгийн Оюунтуяа нар энгэрээ мялаалаа.

Энэ өдөр шагнуулсан эрүүл мэндийн салбарынханд хандан аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат үг хэлэхдээ: Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол эрүүл иргэн билээ. Иймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд зүтгэж байгаа Дархан-Уул аймгийн нийт эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа цар тахлын хүнд үеийг даван туулахад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байгаад  дахин дахин талархал илэрхийлье гэв.

 

Related news