Татарстан улсын Эрүүл мэндийн сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, Татарстан улсын Хавдар судлалын эмнэлэгт монгол эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах чиглэлээр ярилцлаа.
Татарстан улс нь 3.8 сая хүн амтай, дундаж наслалт 72.8 бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 80 нэгж, том жижиг 1800 гаруй эрүүл мэндийн байгууллагатай, төрийн эрүүл мэндийн салбартаа 12 мянган хүн ажилладаг талаар сайд А.Ю.Вафин онцлов.
Тэрээр тус улс нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, нас баралтыг багасгаж дундаж наслалтаа өсгөж чадсан аж. Тухайлбал өнгөрсөн жил 4200 гаруй хүнд зүрхний титэм судасны хагалгааг амжилттай хийсэн байна. Хэдийгээр зүрх судасны өвчлөлийг багасгаж чадсан ч хорт хавдраас шалтгаалах нас баралтыг бууруулж чадахгүй жилдээ 15-16 мянган хүнд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа аж.
Тэрээр уулзалтын төгсгөлд нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, бүс нутгууддаа химийн болон туяаны эмчилгээг хөгжүүлэх зорилготой байгаагаа санал болгосон юм.
Ж.Болор
Related news

