Испани “COVID-19”-ийн вакцинаасаа "COVAX" хөтөлбөрт хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-23 16:49:53

МАДРИД. /CNN/. Испани энэ онд нийлүүлэн авах “COVID-19”-ийн вакциныхаа 5-10 хувийг “COVAX” хөтөлбөрт хандивлана гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчез мэдэгджээ.


“Манай улс “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 7.5 сая тун вакциныг хандивлана. Энэ нь Испанийн 2021 онд нийлүүлэх авах вакциныг 5-10 хувьтай тэнцэнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Ерөнхий сайдын мэдээлснээр, Испани хүн амынхаа 50 хувийг вакцинжуулсан даруйдаа вакцин хандивлах хөтөлбөрөө хэрэгжүүлэх тул “тун удахгүй” эхлэх ажээ. 


Испанид одоогоор хүн амын 7.6 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа бол 21 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Тус улс нь энэ онд 93 сая тун вакцин худалдан авахаар тохиролцоод байгаа ажээ. 

Related news