Элчин сайд А.Баттөр Францын монгол судлаач Антуан Мэйрийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Франц Улсын Стратеги судалгааны сангийн судлаач Антуан Мэйрийг хүлээн авч уулзжээ.
Судлаач Антуан Мэйр Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн сэдвүүдээр хэд хэдэн ном, судалгааны ажлаа хэвлүүлсэн Францын монгол судлаач бөгөөд уулзалтын үеэр Францын номын худалдаанд гарч буй “Орчин цагийн Монгол Улс” номоо Элчин сайд А.Баттөрд дурсгасан байна.
Элчин сайд А.Баттөр Монгол Улсын хөгжлийн үйл явцыг тууштай судалж буй залуу судлаачид талархал илэрхийлж, номыг сурталчлан түгээх, Монгол Улсын талаарх орчин цагийн мэдээ мэдээллийг францчуудад хүргэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day