З. Энхболд Мандалговийн иргэдтэй өнөөдөр уулзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-16 14:30:27

Улсын Их хурлын дарга З. Энхболд өнөө орой 17.30 цагт Мандалговь хотын иргэдтэй уулзахаар товложээ.  

Иргэдтэй хийх түүний уулзалтад УИХ- ын гишүүн Р. Амаржаргал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн их аварга Д. Дагвадорж нар оролцох юм байна.  

Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр УИХ-ын дарга Мандалговь хотын иргэдтэй мөн уулзалт хийсэн. Тэр үеэр УИХ- ын намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг иргэдэд хүргэж байсан юм. Харин энэ удаад тэрээр АН- ын даргын хувиар Дундговь аймгийн сонгогчидтой уулзах ажээ.

Т. Отгонтуяа

Related news