Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин Элчин зөвлөх Хаяаши Шиничиро Япон Улсын Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажиллаж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилласныг цохон тэмдэглэж талархал илэрхийлэв. Чингэхдээ “Ардчилсан тогтолцоонд шилжих үеэс эхлэн манай улсад ажиллаж өнөөгийн Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэгэн торгон зангилаа нь Та болсон” гэдгийг онцлоод цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days