Монгол Улс, Европын Холбооны Бодлогын анхдугаар яриа хэлэлцээ боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбооны Бодлогын анхдугаар яриа хэлэлцээг өчигдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалав.
Яриа хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон бөгөөд Ази, Европ тивийг холбох бодлого, стратегийн асуудлаар тусгайлан мэдээлэл солилцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.
Энэхүү яриа хэлэлцээ нь Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа болж буйгаар онцлог бөгөөд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэд цаашид жил бүр хуралдана.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days