"Далан номын хожил" цэнгээнт нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 12:54:36

Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сан орон нутгийн телевизтэй хамтран “Далан номын хожил” цэнгээнт нэвтрүүлгийг  бэлтгэж  байна.

Нэг удаагийн нэвтрүүлэгт хосоороо хоёр буюу дөрвөн хүн оролцож оюун ухаан, хурдаараа өрсөлдөж  хамгийн дээд оноотой нь 70 ном хожих юм.

Ирэх 9 дүгээр сард болох номын сангийн 70 жилийн ой угтаж зохион байгуулж байгаа энэ нэвтрүүлгийн 4 дэх удаагийнхийг одоо бэлдэж байгаа бөгөөд эхний хоёр дугаар нь үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.

Аймгийн татварын хэлтсийнхэн оролцож “салхийг нь хагалсан” энэ нэвтрүүлэгт албан газар байгууллага хамт олноороо оролцох хүсэлт тасрахгүй байна. “Далан номын хожил” нэвтрүүлэг есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм гэж аймгийн төв номын сангийн дарга Ж.Цагаан ярилаа

Танин мэдэхүйн ач холбогдолтой энэ нэвтрүүлгийг  Улаанбаатар хотын  “Номын коллектор” ХХК дэмжин ивээн тэтгэж байгаа юм.

Б.Туяа

Related news