Дэлхийн даяар халдвар авсан хүний ​​тоо 70 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-12 10:58:54

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн даяар илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо баасан гарагт 70 сая давсныг АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээлэл харуулжээ.


Их сургуулийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн тоо одоо 70 000 583 болж, 1 589 964 хүн нас барсан бол 45 066 004 өвчтөн эдгэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор АНУ нэгдүгээрт орсон хэвээр байна. Тус улсад 15 746 026 тохиолдол бүртгэгдэж, нийт 293 785 хүн нас барсан бол 5 985 047 хүн эдгэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Энэтхэг улс орж байна. Энэтхэгт 9 796 769 хүн халдвар авч, 1420186 өвчтөн нас барсан бол 9 290 834 хүн халдвараас эдгэрчээ. Тус улсын дараагаар 6 781 799 хүн халдвар авснаас 179 765 нь нас барж, 6 043 219 өвчтөн эдгэрсэн үзүүлэлттэй Бразил улс орж байна.


Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт ОХУ бичигджээ. Шуурхай штабынх нь мэдээллээр, ОХУ-д халдварын 2 597 711 тохиолдол илэрч, 2 059 840 хүн эдгэрсэн бол 45893 өвчтөн нас барсан байна.

Related news