Өндөрширээт сум ухаалаг худагтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Өндөрширээт суманд хуучин худгийн байшинг шинэчлэн ус цэвэршүүлэх төхөөрөмж, цахим картын систем суурилуулснаар ийнхүү “Ухаалаг худаг”-тай болжээ.
Тодруулбал тус сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 25,800,000 төгрөгийн санхүүжилтээр “Баялаг говь” ХХК сумын төвд байрлах ундны усны худгийг засварлаж хүлээлгэн өгчээ. Мөн хойд худгийн дулаалгын асуудлыг шийдэж, хашаа, хамгаалалтыг засварласан тухай олон нийтэд мэдээлэх төвийн ажилтан Д.Наранцэцэг ярилаа.