Дотоод амар амгаланд хүрэхэд туслах шинэ вэбсайт нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-05-20 16:31:53

ВАШИНГТОН. /Business insider/. Далай лам 2015 оны Пиксар студийн бүтээл “Inside Out” киноны зөвлөх, сэтгэл зүйч Пол Экман болон “Stamen Design” компанитай хамтран өөрийн мэдрэмжийг танин мэдэхэд нь хүмүүст туслах зорилгоор цахим хуудас нээжээ.

Уг вэбсайтыг “Сэтгэл хөдлөлийн газрын зураг" /Atlas of Emotions/ хэмээн нэрлэсэн байна.

“Хэрэв бид шинэ дэлхий ертөнцийг хүсч байгаа бол бидэнд чиглүүлэгч газрын зураг байх ёстой” гэж Далай ламын хэлснийг "Нью Йорк таймс"-д өгсөн ярилцлагадаа Экман иш татсан байна. Ийм учраас сэтгэл судлаачид хүний дотоод ертөнц болох айдас, үзэн ядалт, аз жаргал, гуниг, уур хилэнг хэрхэн жолоодох талаар зөвлөмж өгдөг. Өөрөөр хэлбэл эдгээр таван сэтгэл хөдлөлийн эх үүсвэр, хэрхэн илэрдэг, тэдгээрийг яаж захирах зэргийн тухай 248 эрдэмтдийн судалгаанд үндэслэн уг вэбсайтад тайлбарласан  байна.

Уг сайтыг нээхэд шаардлагатай судалгааг явуулах, хүнд ойлгомжтой энгийн болгох зэрэг ажилд зориулж Далай лам Экманд 750 мянган доллар өгчээ.  

“Atlas of Emotions”-ийн зорилго бол “хүмүүсийг үйлдэл хийхээсээ өмнө үр дагаврыг нь бодсоны үндсэн дээр хийх үгүйгээ шийдэх, хэрвээ хийх бол хэрхэн хийхийг нь зааж өгөх явдал ” аж.

Х.Сарнай

 

 

 

 

 

 

 

Related news