Газар олголттой холбоотой 20 гаруй гомдол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Сумын хөгжлийн бодлогын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалт хийж үндсэн хоёр чиглэлээр ажиллав.
Тус ажлын хэсэг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгаа байдал болон “Иргэдэд үйлчлэх төв”, тус төвийн харилцах утсанд ирүүлсэн 20 гаруй газартай холбоотой гомдол, саналын дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга солигдсон цаг хугацааны хувьд сонгуультай холбож улс төржүүлэх зэрэг хүндрэлтэй нөхцөл үүссэн ч 2014 , 2015 онуудад гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилж авсан иргэдийн судалгаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар авсан газрын мэдээллийг аймгийн ГХБХБГ-аас гаргуулж авчээ.
Түүнчлэн сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Буяндүүрэн, М.Энхтайван нарын төлөөлөгчөөс ирүүлсэн албан бичигт Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас албан ёсны хариу тайлбар мэдээллийг ирүүлжээ.
Б.Норовсамбуу