391 ээж "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа
ФОТО МЭДЭЭ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-нд Өвөрхангай аймагт ажиллаж, 391 ээжид "Алдарт эхийн одон" гардууллаа.
Энэ үеэр улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд
төрүүлж өсгөсөн 31 ээж "Алдарт эх"-ийн I одонгоор, 360 ээж "Алдарт эх"-ийн II одонгоор энгэрээ мялаалаа. Алдарт эхчүүд дунд 89 насандаа “Алдарт эх"-ийн I одонгоор хүртсэн Арвайхээр сумын
өндөр настан С.Цэрэндулам, 13 жил төрд ажиллахдаа 3500 гаруй хүүхдийг эх
барьж авсан БОЭТ-ийн эмч М.Цэгмид гэхчлэн онцгой хүмүүс олон байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд тусгайлан баяр хүргэсэн бөгөөд дараа нь иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.










Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days